Энэ оны эхээр Хятадын баруун хэсэгт орших Шинжиан мужид гарсан халдлагын улмаас хэдэн арван хүн нас барсан юм. Уг халдлагыг зохион байгуулсан 12 хүнийг цаазаар авахаар болжээ. Мөн долдугаар сарын 28-нд Шачи мужид энгийн иргэд рүү хутга, сүх барин дайрч, төр захиргааны байрыг ачааны машинаар нураасан хэргийн буруутнуудыг илрүүлэхээр ажиллаж байна. Тухайн үед цагдаа нар террористууд руу хариу гал нээж, заримыг нь буудан хөнөөсөн юм. Гэсэн ч сүүлийн саруудад Шинжианд террорист халдлагууд шил дараалан гарч байгаа билээ.


























































