
Сингапурын эрдэмтэд энгийн батерейнаас 20 дахин хурдтай цэнэглэдэг супер бүтээгдэхүүнийг танилцуулав. Эрчим хүчний технологийн дэвшилтэт бүтээгдэхүүнийг цахилгаан машинуудад хэрэглэх юм. Сингапурын Nanyang Technology их сургуулийн эрдэмтэд литийн-ионоор бүтээсэн батерей нь хурдан дүүрэхээс гадна цэнэгээ удаан хадгална гэж амлажээ. Уг батерейг 10 мянган удаа дахин цэнэглэх боломжтой учир 20 гаруй жил хадгална гэсэн үг. Энэхүү бүтээлийг 31 жилийн туш судлан хөгжүүлсэн бөгөөд цахилгаан хэрэгслийн салбарт дэвшил болно гэж найдаж байна.


























































Сэтгэгдэл (1)