Дубайгаас Бостон руу хөөрсөн зорчигч тээврийн “Arab Emirates 237” онгоцонд эбола вирус туссан байх магадлалтай таван зорчигч зорчиж явжээ. Онгоц газардах үед эбола вирустэй тэмцэх тусгай баг бүх зорчигч болон багийн ажилчдыг тусгаарлаж, халдвар авсан байх магадлалтай таван зорчигчийг яаралтай шинжилгээнд хамруулсан байна. 6Бостон дахь эбола вирустэй тэмцэх албанаас “Дубайгаас ирсэн “Arab Emirates 237” онгоцонд 189 зорчигч болон багийн 15 гишүүн зорчиж явсан. Өндөр халуунтай байсан таван зорчигчоос шинжилгээ авсан. Эмч нарын таамаглаж буйгаар дээрх өвчтөнүүд эбола туссан байх магадлалтай байгаа. Одоогоор шинжилгээний хариу гараагүй байна” гэж мэдээлсэн байна.
ДЭМБ-аас “Халдвар авсан байх магадлалтай таван зорчигчийн гурван нь эбола дэгдсэн улсын иргэд” гэж мэдээлжээ.


























































Сэтгэгдэл (3)