Саудын Арабын нийслэл Риад хотод буутай этгээдүүд АНУ-ын гэрээт ажилчдыг хөнөөж, заримыг нь шархдуулсан байна. Хохирогчид “Vinnell Arabia” хэмээх Саудын үндэсний аюулгүй байдлыг хамгаалах зорилготой Америк компанийн ажилчид байжээ. Риад хотын зүүн захад орших шатахуун түгээгүүрийн газарт буюу компанийн баазаас холгүй буун дуу гарсан гэж гэрчүүд мэдээлэв. Уг халдлага гарах болсон шалтгаан нь тодорхойгүй байгаа ч “Vinnell Arabia” компанид ажиллаж байсан Саудын иргэнийг сэжиглэн баривчилжээ. 2007 онд Саудын Араб хүн Францын гурван иргэнийг буудан хороосон хэрэг гарсан юм. 
























































