Мексикээс олдсон 28 хүний цогцсыг шинэжилж, ДНК-г нь таниулахад сураггүй алга болсон оюутнуудынх биш болох нь тогтоогдлоо гэж Ерөнхий прокурор Иисус Мурильо Карам мэдээлэв. Гурван долоо хоногийн өмнө Мексикийн өмнөд хэсгийн Игуала хотод болсон эсэргүүцэл, тэмцлийн дундуур 43 оюутан ор сураггүй алга болсон юм. Прокурорын хэлснээр оюутнуудыг дээрэмчдийн гарт дамжуулан өгсөн хэрэгт буруутгаж, 14 цагдаагийн ажилтныг баривчлаад байгаа ажээ. Оюутнууд алга болсон хэрэгт 50 орчим хүнийг саатуулсаны дийлэнх нь цагдаагийн албан хаагчид байна.
Өчигдөр дээрэмчдийн толгойлогч Бенжамин Мондрагоныг Морелос мужаас баривчилсаны дараа амиа хорлосон гэж цагдаа хэлэв. Алга болсон оюутнууд Мхико хотоос 200 км-ийн зайтай Игуала хотын коллежид суралцдаг байсан бөгөөд энэ сургууль зүүн жигүүрийн идэвхтнүүдийг бэлтгэдэг түүхтэй. Гэхдээ оюутнууд алга болсон нь итгэл үнэмшилтэй нь холбоотой эсэх нь тодорхойгүй байна.



























































