Халифын вант улсаа тунхаглаад буй “Исламын улс” бүлэглэл химийн зэвсэг эзэмшиж байж болзошгүйг Израйлийн судлаачид, Курдын идэвхтнүүдийн авсан гэрэл зураг сануулав. Өнгөрсөн зургадугаар сард Иракийн химийн агентуудыг олзлон авсан хэт даврагчид Сирийн баруун хойд хэсэгт орших Кобане хотын Курд дайчдыг хөнөөхдөө химийн зэвсэг ашиглаж байх магадлалтай гэнэ. Тулаан өрнөж буй газруудад химийн зэвсэг хэрэглэсэн ул мөр олдсон гэж Huffingtonpost мэдээлэв. Тулаанд амь үрэгдсэн гурван Курд цэргийн цогцсыг шинжилж үзэхэд химийн зэвсэг хэрэглэсэн ул мөр олдсон гэнэ. Цэргүүдийн цогцосноос ил шарх, цус олдоогүй учир химийн бодистой бортого шүршсэн гэж үзэж байна.

























































