Ирак, Сирийн газар нутагт хяналтаа тогтоосон “Исламын улс” бүлэглэлийг устгах ажиллагаа явуулж АНУ-ын засаг захиргааг Туркийн Инкирлик агаарын цэргийн баазыг ашиглан, байлдааны онгоцуудаа нисгэхийг зөвшөөрсөн тухай хэвлэлүүд мэдээлж байв. АНУ-ын цэргийн ажиллагаанд 22 орон эвсэл болон нэгдсэн бол Анкарагийн эрх баригчид цэргийн баазаа ашиглуулахгүй гэдгээ мэдэгджээ. “Туркийн засаг захиргаа Инкирлик баазыг эвслийн цэрэгт ашиглуулах шийдвэрийг хараахан гаргаагүй байгаа” гэж Гадаад хэргийн сайд Мевлут Кавусоглу ярьсан байна. Туркийн ерөнхийлөгч Рэжеп Тайип Эрдоган Сирийн дүрвэгсэд үй олноороо орж ирсэнд санаа зовж байгаа бөгөөд Башар Ассадын дэглэмийг нураан унагахын төлөөх тэмцлийг өөрийнх нь газар нутаг дээрээс удирдан явуулах цэргийн ажиллагааг шүүмжилжээ. “Нэг ч онгоц нисгэдэггүй, аюулгүй бүс байж улсынхаа дотоод аюулгүй байдлыг хангана” гэж тэрээр ярив. 
























































