Ирак дахь “Исламын улс” бүлэглэлийн байр луу агаараар довтлох үед АНУ-ын 50 цэрэг амь үрэгджээ. Шийт дайчдаар удирдуулсан Иракийн аюулаас хамгаалах хүчин Салахудин мужид байрлаж байгаа билээ. Тэд Иракийн нийслэл Багдад хотоос хойд хэсэгт 60 км-ийн зайтай орших Дужайл хотын гурван тосгоныг буцаан авчээ. Балад, Байжи, Самарра, Дулуяа хотод болсон тулаанд Иракийн армийн 13 цэрэг алагдаж, тоног төхөөрөмж, автомашинуудаа алдсан байна. Өнгөрсөн зургадугаар сарын 10-нд хэт даврагчид болон Иракийн армийн хоорондох цуст мөргөлдөөн ширүүсч, нөхцөл байдал эрс муудсан юм.

























































