Хятадад ажиллаж буй Оросын хөдөө аж ахуйн хяналтын албаны мэргэжилтнүүд гахайн махыг газар дээр нь хянан лацдаж ломбодсон аж. Ингэснээр 10 жилийн дараа Орост нийлүүлэгдэж байгаа эхний удаагийн 800 тонн гахайн мах хэдхэн хоногийн дараа Оросын дэлгүүрээр зарагдаж эхлэх нь.Барууны орнуудад тавьсан хоригийн дараа Орос хүнсний бүтээгдэхүүний хомсдолд орж эхэлсэн. Манай хойд хөршийн эрх баригчид энэ хомсдлыг арилгахын тулд Өмнөд Америк, Азийн орнуудтай хүнсний бүтээгдэхүүний импортын хэмжээг нэмэх талаар хэд хэдэн тохиролцоонд хүрсэн байна.
Хятадаас нийлүүлж байгаа гахайн махны импортоор АНУ, Канадаас авдаг байсан нийлүүлэлтийг бүрэн орлуулах аж.

























































