
Бельгийн Эрүүл мэндийн сайд Магги Де Блокыг олон нийт хэт тарган хэмээн шүүмжилж, фитнесээр хичээллэхийг зөвлөжээ. 52 настай улс төрч хатагтай Бельгид алдартай нэгэн боловч Төв жигүүрийн эвслээс түүнийг Эрүүл мэндийн сайдаар томилсонд хүмүүс гайхаж байна. Учир нь хэт таргалалттай тэмцэж буй тус улсад ийм сайд тохиромжгүй, оронд нь бусдад үлгэр дууриал болох хүн хэрэгтэй гэж үзжээ. Гэвч Магги сайд анагаах ухааны салбарын 25 жилийн туршлагатай чадварлаг нэгэн юм. Тэрээр Цагаачлалын сайд байхдаа салбартаа чамгүй амжилт гаргаж байлаа.


























































Сэтгэгдэл (2)