Дөрвөн настай Шиба Ину нохой эрчүүдийн хувцасны “Menswear” брэндийн нүүр царай болж, интернэтэд сенсаци дэгдээж байна. Энэ нохой Дэвид Бекхэм, Дэвид Ганди зэрэг алдартай эрэгтэй моделиудтай өрсөлддөг гэвэл та гайхаж магадгүй. Тэгвэл костюм өмсөж, зангиа, нүдний шил зүүсэн Шиба нохой Инстаграмд аль хэдийнэ 146 мянган дагагчтай болжээ. Түүний эзэд болох Дэйв Фан, Иена Ким нар нохойныхоо “хөөрхөн” төрхийг бизнес болгож чадсан гэнэ.



































































