
Украины Дээд Рад Степан Полторакийг Украины Батлан хамгаалахын сайдаар томилж, Үндэсний гвардийн командлагчаас чөлөөлсөн байна. Батлан хамгаалахын сайд болохоос өмнө Степан Полторак Украины Үндэсний гвардийг командалж байв.Зүүн Украины босогчид түүний томилгоог Украины засаг фашист болж байгаагийн гэрч гэв. Полторак Үндэсний гвардийг командлан тэдний Зүүн Украинд хийсэн гэмт хэргийг өөгшүүлснээс гадна нуун дарагдуулсан хүн гэж босогчид үзэж байгаа ажээ.


























































Сэтгэгдэл (1)