Хавайн шүүх Японы онгоцонд хүчингийн хэрэг үйлдсэн этгээдэд ял оноожээ. Энэ хэрэг өнгөрсөн бямба гаригт Хонолулугаас Японы Канзай хүрэх онгоцонд болсон байна. 29 настай Хавайн иргэн Майкл Тоное онгоцны бие засах өрөөнд Япон эмэгтэйн хувцсыг хүчээр тайлж, жигшүүрт хэргээ үйлдсэн гэнэ. Хохирогч хэрэгтнийг өөрөөсөө түлхэж, бие засах өрөөний түргэн тусламжийн хонхыг дарж амжаагүй ажээ. Бүсгүйн ар гэрийнхэн хашгирах чимээ сонсоод хэн ч туслаагүй хэмээн харамсаж буйгаа илэрхийлэв. Уг хэргээс болж онгоц Япон оролгүй буцаж, хэрэгтнийг Хавайд баривчилсан байна. 
























































