Сөүл, Пхеньяний цэргийн салбарынхны дээд хэмжээний уулзалт Хойд ба Өмнөд Солонгосын хилийн заагт байрладаг Панмунжом бүс нутагт өнөөдөр эхэлжээ. Хоёр орны хооронд дээд хэмжээний уулзалтыг долоон жилийн дараа дахин зохион байгуулж байгаа нь олны анхаарлыг татаж байна. Хоёр Солонгосын цэргийнхний уулзалтаар хилийн маргаан, харилцан гал нээсэн асуудлыг хэлэлцэж буй хэмээн таамаглаж байна. Харин хоёр Солонгосын албаныхан цэргийнхний уулзалтын талаар мэдээлэл өгөхөөс татгалзжээ.Үүний зэрэгцээ Хойд Солонгос энэ аравдугаар сарын 4-нд дээд тушаалын тусгай төлөөлөгчдийг Өмнөд рүү илгээж, эвлэрлийн яриа хэлцлийг дахин сэргээх хүсэлт гаргасан юм. Мөн Өмнөд Солонгосын тал ирэх арваннэгдүгээр сарын эхээр Хойдтой дайны үеэр салсан гэр бүлүүдийг уулзуулах, Пхеньяний эсрэг хориг арга хэмжээ зэргийг хэлэлцэхээр төлөвлөж буй гэнэ.


























































Сэтгэгдэл (1)