Хятадад BBC агентлагийн англи хэл дээрх вэб сайтыг хориглосон байна. Үүнтэй холбоотойгоор тус агентлагийн Олон улсын мэдээний албаны захирал Петер Хоррок Хятадын эрх баригчид мэдээллийг зориуд цензурдаж байна хэмээн гомдоллов. Тэрээр “Манай агентлаг үнэн бодитой, итгэл хүлээсэн мэдээг дэлхий дахины сая сая хэрэглэгчдэд хүргэдэг. Мэдээллийн үйлчилгээг цензурдах нь тэдгээр хэрэглэгчдийн эрх ашигтай холбоотой” гэж ярьжээ. Бусад хэвлэл, мэдээллийн агентлаг хэвийн үйл ажиллагаа явуулж байхад яагаад BBC-г хориглосон нь тодорхой бус байна. Өмнө нь 2012 оны дөрөвдүгээр сард нийгмийн зүтгэлтэн Чен Гуанчений гэрийн хорионоос зугтсан тухай материалаас болоод тус вэб сайтыг хааж байжээ. 
























































