
Шотландын тусгаар тогтнолыг олон нийтийн санал асуулгаар хүлээн зөвшөөрөөгүй учир тэргүүн сайд Алекс Салмонд огцорсон юм. Түүний дараа Шолтандын Үндэсний намын дарга, тэргүүн сайдад Никола Стуржеон сонгогджээ. Хатагтай Никола нь Шотландын анхны эмэгтэй тэргүүн сайд болсныхоо дараа намынхаа их хурлыг ирэх арваннэгдүгээр сард зохион байгуулахаар төлөвлөөд байна. Тэрээр Шотланд орныг тойрох айлчлалаа Эдинбургаас эхэлж, Абердинд өндөрлүүлэх юм. Мөн намдаа 50 мянган гишүүнийг шинээр элсүүлэх зорилт тавьжээ. “Шинэ гишүүд шинэ эрч хүч, динамизмыг авчрах болно. Тэдэнд Шотландын хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулах бололцоо бий” гэж Никола ярьсан байна.