Францын хоёр дахь том банк болох BPCE Твиттер хуудас ашиглан гүйлгээ хийх шинэ үйлчилгээг нэвтрүүлжээ. “S-Money” хэмээх энэхүү үйлчилгээнд бүртгүүлсэн харилцагчид мөнгө шилжүүлэх хүнийхээ нэрийг Твиттерт бичиж илгээнэ. Apple брэндийн болон Android гар утастай хэрэглэгчид хувь хүн, албан байгууллагын бүх төрлийн данс руу мөнгө шилжүүлж болох юм байна. BPCE банк энэ үйлчилгээнд 2,3 сая хэрэглэгчийг нэгтгэхээр төлөвлөжээ.





























































