АНУ-д эбола вирусаар нас барсан Томас Эрик Данканы багийн хоёр дахь сувилагч халдвараар өвчилсөн байна. Техас мужийн Даллас хотын эмнэлгийн сувилагч 29 настай Эмбер Винсон өчигдөр халдвар авсан нь тогтоогджээ. АНУ-ын эрүүл мэндийн албаныхан Эмбер Винсонд эболагийн шинж тэмдэг илрэхээс өмнө өнгөрсөн даваа гаригт нисэх онгоцоор хамт зорчсон 132 хүнийг хайж байгаа гэнэ. Тэрээр “Frontier Airlines” компанийн 1143 дугаар нислэгээр Клийвлэндээс, Охайогоор дамжин Даллас хүрэх чиглэлд зорчсон байна. Ийнхүү АНУ-д вирусын хоёр дахь тохиолдол бүртгэгдсэний дараа эрх баригчид шуурхай арга хэмжээ авч эхэллээ. Ерөнхийлөгч Барак Обама улс төрийн компанит ажлаа цуцалж, Эбола вирусын асуудлаар Танхимын гишүүдтэй уулзахаар болжээ. Эболагаар 4000 гаруй хүн нас барсаны дийлэнх нь Либери, Гвиней, Сьерра Леоны иргэд байна. 

























































Сэтгэгдэл (2)