Тайванийн эрх баригчид бүс нутагт газар нутгийн маргаан өрнүүлдэг Өмнөд Хятадын тэнгист зэвсэгт усан онгоц байрлуулахаар ярилцлаа. Энэ төлөвлөгөөг Вьетнам, Хятад зэрэг орнууд хууль бус гэж эсэргүүцэх нь мэдээж. Таи Пинг гэж нэрлэж заншсан уг арал дээр боомт байгуулах бүтээн байгуулалтын ажил эхэлжээ. Тайвань өмнө нь боомтыг 2015 онд ашиглалтад оруулж, 3000 тоннын багтаамжтай цэргийн хөлөг онгоц, эргийн хамгаалалтыг байршуулна гэж мэдэгдэж байв. Энд зэвсэгт хөлөг онгоцыг байнга байрлуулна гэж Тайванийн Батлан хамгаалахын яам онцолжээ. Энэ нь газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг хамгаалж байгаа хэлбэр гэнэ. 
























































