
Непалийн төв хэсэгт орших Аннапурна уулын хунгарласан цас гэнэт доошоо нурсаны улмаас 25 уулчин амь үрэгдсэний 9 нь гадаадын жуулчид байжээ. Энэтхэгийн зүүн эрэгт нүүрлэсэн Худхуд хар салхины нөлөөгөөр уулын цас нурсан байх магадлалтай гэж шинжээчид үзжээ. Гадаадын жуулчдын цугларах дуртай Мустанг дүүрэг ийнхүү уй гашууд автаад байна. Аврах багийнхан нисдэг тэргээр яаралтай ирж, цасан дотроос 12 уулчны цогцсыг гаргажээ.

























































