MRI хэмээх шинэ төхөөрөмжөөр 2500 жилийн өмнө амьдарч байсан эртний Пазырык гүнж өнөөгийн сая сая эмэгтэйчүүдийн адил хөхний хорт хавдраар шаналж байсныг тогтоолоо. Эртний залуу эмэгтэйчүүд өвчнөө намдаахын тулд каннабис хэрэглэдэг байсан гэж эрдэмтэд үзжээ.
1993 онд Казакстан, Хятад, Монголын хилийн ойролцоох Алтайн уулсын мөнх цэвдгээс занданшуулсан гүнжийн булш олдсон нь 20-р зууны сүүл үеийн архелогийн нарийн төвөгтэй олдворуудын нэгт тооцогддог. ДНК-н судалгаагаар энэхүү булшийг МЭӨ 5-р зуунд амьдарч байсан Пазырык гүнж мөн гэж дүгнэсэн байна. Дөнгөж 25-хан насандаа амьсгал хураасан гүнжийн үхлийн шалтгаан юу байв гэдгийг эрдэмтэд сонирхон судалсаар иржээ.
Ингээд доктор Андрей Саволовоор ахлуулсан судлаачид гүнжийн ясан дээр үүссэн цууралт, хавдрын ул мөрийг нь судлаж үзээд хөхний хорт хавдар мөн гэж үзсэн байна. Өмнө нь эрдэмтэд 29 мянган жилийн настай эртний Египетийн муммиг судлаад хорт хавдартай байсан гэж үзсэн юм.