Норвеги арми дахь хүйсийн ялгааг арилгаснаар эмэгтэйчүүд цэргийн алба хаах эрхтэй болжээ. Шинээр баталсан хуулиар 19-44 насны эмэгтэйчүүд 19 сарын хугацаатай цэргийн алба хаана. Энэ хууль 2016 оны эхний улирлаас эхлэн хэрэгжих учир 1997 оноос өмнө төрсөн эмэгтэйчүүд цэрэгт явах ажээ. Энэ улсын эмэгтэйчүүдийн Батлан хамгаалахын салбар дахь оролцоо 76 хувьтай байгаа нь Ирланд, Швед, Швейцарийн дараа буюу дэлхийд дөрөвдүгээрт орох үзүүлэлт юм.
Норвегид хэдэн арван жилийн турш эрэгтэй болон эмэгтэйчүүдийн тэгш эрхийг хангахын тулд олон ажил хийж ирсэн юм. 2008 онд батлагдсан хуулиар компани болон арилжааны байгууллагуудын удирдлагад 40 хувиас доошгүй эмэгтэйчүүдийг томилох ёстой байдаг. Ийм шаардлага төрийн бус байгууллага болон улс төрийн намуудад ч мөн хамааралтай гэнэ.

























































