АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нар Францын Парис хотноо уулзаж цаг үеийн асуудлаар санал солилцсон байна. Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри “Лалын хэт даврагч зэвсэгт бүлэглэл болох Исламын улстай холбоотой тагнуулын мэдээллийг Москва болон Вашингтон харилцан солилцож байхаар тохиролцсон. Учир нь бидний эцсийн зорилго бол Исламын улсын зэвсэгт дайчдыг бүрэн устгах явдал юм” гэжээ. Мөн тэрээр хэдийгээр хоёр улс улс төрийн үзэл баримтлалын хувьд ялгаатай ч дэлхийн тэргүүлэх гүрнүүдийн хувьд глобал асуудалтай хамтран тэмцэх нь зүйтэй хэмээн мэдэгдсэн байна.


























































Сэтгэгдэл (5)