Москвагаас баруун өмнө зүгт 350 км зайтай орших Орловская хотын эмнэлэгт Эбола вирусын халдвар тээсэн байж болзошгүй Африкийн хоёр оюутанг хэвтүүлжээ. Оюутнууд нийслэлийн нисэх онгоцны буудалд газардаж, хот руу автобусаар аялаж явсан байна. Тэд 37,3 C хүртэл халуурч байсан тул ийнхүү тусгаарлах арга хэмжээг яаралтай авчээ. “Орост Эбола вирусын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн тул ариутган халдваргүйжүүлэх арга хэмжээг шуурхай авч, халдварын тархалттай бололцооны хэрээр тэмцэнэ” гэж Эрүүл мэндийн яамны хэвлэл хариуцсан нарийн бичгийн дарга Олег Салагай ярьжээ. Одоогоор Баруун Африкаас Орост зорчсон иргэдээс 16 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн ч халдвар авсан нь батлагдаагүй гэж мэргэжлийн хяналтын байгууллага мэдээлэв. 

























































Сэтгэгдэл (1)