Босогчдын бүслэлтэд орсон “Уэст Банк” сууринд Израйлийн армийн цэргүүд болон чулуу шидэлцсэн тосгоны залуусын хооронд мөргөлдөөн гарчээ. Энэ үеэр 13 настай Бахаа Бадр хэмээх палестин хүүг Израйлийн цэргүүд зүрхэн тушаа газар нь буудаж, удалгүй шархаа даалгүй нас барсан байна. Палестин хүү жагсаалд оролцсон эсэх нь тодорхойгүй байгаа ажээ. Израйлийн цэргүүд өөрсдөд рүү нь цулуу шидэлж буй Палестины тэмцэгчидтэй уулзаж ярилцсан боловч шийдэлд хүрээгүй гэнэ. Тэмцэгчид цэргүүд рүү Молотовын коктэйл шидэж, хууль бус аргаар үймээн самуун дэгдээсэн гэж Израйлийн арми мэдээлэв. Өнгөрсөн долдугаар сард Израйлийн арми Хамас бүлэглэлийг устгах нэрээр газын зурваст долоон долоо хоногийн дайн өдүүлсэнээс хойш Израйль-Палестины харилцаа таагүй болсон юм. Дайны улмаас Палестины 2000 гаруй энгийн иргэн амиа алдсан бөгөөд энэ бүхэн өсвөр насны хөвгүүдийг хулгайлан авч явсан Хамасчуудаас үүдэлтэй гэж үздэг.



























































Сэтгэгдэл (2)