Нэрт дуучин Кеша продюсер Др.Люкээ өөрийг нь сүүлийн арав гаруй жилийн турш сэтгэл санааны дарамтанд оруулан, зодсон хэмээн шүүхэд зарга үүсгэсэн билээ. 27 настай дуучин бүсгүй анх 18-тайдаа продюссер эртэй гэрээ байгуулснаас хойш одоог хүртэл өдгөө 41 настай эр түүнийг гомдоож байсан хэмээн өгүүлэв. Продюссер нь түүнд хар тамхи, согтууруулах ундаа өгдөг байсан бөгөөд нэг бус удаа бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэж мэдээлсэн нь шуугиан тарьсан юм. Харин продюсерийн өмгөөлөгч Кристин Лепера энэ мэдээллийг эрс үгүйсгэж байна. Түүний ярьж буйгаар Кеша гэрээ байгуулахын тулд яахаас ч буцдаггүй байсан гэнэ. Мөн Кешагийн ээж охинтой нь гэрээ байгуулахгүй бол хүчингийн хэрэг үйлдсэн гэж олон нийтэд мэдээлнэ хэмээн заналхийлсэн э-мейл илгээж байсан ажээ.
Кеша энэ оны эхээр замбараагүй хооллодог зуршлаасаа салахын тулд нөхөн сэргээх эмчилгээнд явжээ.
Кеша энэ оны эхээр замбараагүй хооллодог зуршлаасаа салахын тулд нөхөн сэргээх эмчилгээнд явжээ.