Сири-Туркийн хилийн ойролцоох Кобане хотыг АНУ-ын толгойлсон нисэх хүчин бөмбөгдөх үеэр “Исламын улс” бүлэглэлийн хэдэн зуун дайчид өртжээ. Курдынхан амьдардаг уг хотыг эвслийн нисэх хүчин хоногийн дотор дөчөөд удаа бөмбөгдсөн тухай Пентагоны хэвлэлийн төлөөлөгч адмирал Жон Кирби мэдээлсэн байна. Агаарын довтолгоо “Исламын улс”-ынхны хүчийг сулруулсан ч Кобане хотыг чөлөөлөхөд багагүй хугацаа шаардах гэнэ. Кобане хотыг хэт даврагчид бүрэн хяналтандаа оруулж, газрын тос, зэвсгийг тонон дээрэмдэж байгаа учир Туркийн аюулгүй байдалд мөн заналхийлэв. 
























































