Сувилагч Гордон Камарагийн гар утас шөнийн 5 цаг хүртэл тасралтгүй дуугарлаа. Тэрээр түргэн тусламжийн дуудлагад дарагдаж, Эболагийн вирусаар өвчилсөн хүмүүсийг аврах ажлаа тасралтгүй хийсээр байсан юм. Либерийн түргэн тусламжийн албаны 15 баг Эбола вирустай тэмцэхэд хүчин мөхөсдөж эхэллээ. Нийслэл Монровиа хотод долоо хоног тутамд зуу гаруй тохиолдол шинээр бүртгэгдэж байгаа тул тахалд өртсөн өвчтөнүүдийн цөөн хувийг эмнэлэгт хэвтүүлж байна. Монровиа хот цогцсоор дүүрч, иргэд хар дарсан зүүд шиг өдрүүдийг өнгөрүүлэх болжээ. Олон улсын байгууллагууд, энэрэнгүй үйлстэнгүүд тусламжийн гараа сунгаж байгаа хэдий ч хлор зэрэг ариутгалын бодисны хангамж хүрэлцээгүй байна.


























































Сэтгэгдэл (7)