Бразилын цагдаагийн тусгай багийнхан Гояния хотоос 39 хүн алсан аймшигт алуурчинг баривчилжээ. Алуурчин 26 настай Диаго Энрике Гомес да Роча нь зүсээ хувирган орон гэргүй хүмүүс, эмэгтэйчүүд, ижил хүйстнүүдийг хороосон байна. Тэрээр хохирогчдыг буудахынхаа өмнө үнэт эдлэлүүдийг нь булаан, эд хөрөнгийг нь тонодог байжээ. Мөн гудамжинд явж байгаа хүмүүсийг харгисаар хөнөөснийхөө дараа шатаасан тохиолдол байгаа ажээ. Хэрэгтэн хүн алсаныхаа дараа ихэд уур хилэнтэй болдог байсан гэнэ. Түүний эмээгийнх нь гэрээс хууль бус зэвсгийг хураан авсан бөгөөд дэлгүүр, эмийн сан, сугалааны газруудыг дээрэмдсэн хэрэгт буруутган шалгаж эхэллээ.





























































