НҮБ-ын Ерөнхий ассамблейн хуралдаанаар байнгын таван шинэ гишүүнийг сонгосон байна. Аюулгүйн зөвлөл Венесуэль, Ангол, Малайз, Шинэ-Зеланд, Испани улсаар эгнээгээ сэлгэжээ. Шинэ гишүүд ирэх 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс хоёр жилийн хугацаатай Аюулгүйн зөвлөлийн гишүүнээр ажиллах юм. Туркийг гишүүн орнууд дэмжээгүй учир Аюулгүйн зөвлөлд багтаж чадсангүй. Энэ нь хөрш Сири улсад нь дэгдэж буй “Исламын улс” бүлэглэлийн дайнд оролцож, тусламж үзүүлэхийг олон улс шахамдуулж байгаатай холбоотой ажээ. Мөн энэ удаа Венесуэль сонгогдсон нь Орос, Хятад зэрэг холбоотон улсуудад нь ашигтай байж болох юм. Харин Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро, Иран, Сиритэй харилцаагаа тасалсан билээ. 
























































