АНУ-ын Колорадо мужийн Денвер хотын цагдаа нар марихуан, каннабистай чихэрнүүдийг Халловены баяраар зарж болзошгүйг иргэдэд сануулав. Эдгээр чихэрнүүдийг гаднаас нь хараад ялгах аргагүй учир бага насны хүүхдүүдтэй эцэг, эхчүүд сонор сэрэмжтэй байх хэрэгтэй ажээ. Энэ жилийн Халловены баяр хамгийн аймшигтай зүйл нь энэ гэнэ. 1996 оноос хойш өнөөг хүртэл хар тамхитай чихэр зарсан талаарх мэдээлэл бүртгэгдээгүй. Гэхдээ Калифорнид марихуаныг эмчилгээний зорилгоор хэрэглэхийг хуулиар зөвшөөрсний дараа ийм таагүй тохиолдол гарч болзошгүй гэж сэрэмжилж байна. 
























































