АНУ-ын Огаяо мужийн 56 настай иргэн Скотт Нагиг түргэн тусламжийн машин охиных нь хуриман дээр аваачжээ. Түүнийг Evangelical Lutheran сүмд гэрлэсэн 24 настай Сара охиныхоо хуриманд хүрэлцэн ирсэнд зочид бүгд баярлан нулимс унагаж байлаа. “Би түүнд амласан. Тиймээс л гүнжийнхээ хуриман дээр ирлээ” хэмээн Скот ярьжээ. Өнгөрсөн онд түрүү булчирхайн хорт хавдраар оношлогдсон Скотт химийн эмчилгээ хийлгүүлж байсан юм. Скотт удаан хугацаанд амьдрахгүй гэдгээ мэдсэн ч охиныхоо хуриманд оролцож чадсандаа баяртай байна.












































































Сэтгэгдэл (2)