Дэлхий нийтийн аюулгүй байдалд заналхийлж буй Эбола вирусын эсрэг тэмцэнэ гэдгээ Хятадын эрх баригчид мэдэгдсээр байна. Хятадын Засгийн газар Баруун Африк руу 200 сая юань буюу 32,54 сая ам.доллар мөнгөн тусламж, эмнэлгийн тоног төхөөрөмж, эрүүл мэндийн ажилтнуудыг илгээжээ. Найрсаг харилцаатай байдаг Африкийн орнуудад дэгдсэн тахалтай тэмцэхийн төлөө чадах бүхнээ хийнэ гэж Коммунист намын дарга Ши Жин Пин хэлсэн байна. ДЭМБ-ын захирал Маргарет Чан Хятадын Засгийн газарт талархлаа дэвшүүлж, “хандивласан мөнгөөр нь эхний ээлжинд халдвар авсан өвчтнүүдийн гэр бүлд туслалцаа үзүүлэх болно” гэжээ.
Хятадын тусламжийн ажилтнууд Либерийн Эрүүл мэндийн яамтай хамтарч, эболаг зогсоох тариа гаргаж авахаар ажиллаж, халдвар авсан хүмүүст сэтгэл санааны дэмжлэг үзүүлж буй билээ. Либери улсад энхийг сахиулах ажиллагаанд оролцоход хүчин зүтгэл гаргаж буй Хятадын төлөөлөгчдөд НҮБ-ын дарга Бан Ги Мүн өчигдөр талархал дэвшүүлсэн юм.


























































Сэтгэгдэл (1)