Төв Америкийн хамгийн том улс Никарагуаг ширүүн бороо дайрсны улмаас 22 хүн амиа алдлаа. Эдгээрийн ес нь нийслэл Манагуа хотод амь үрэгдсэн байна. Их хэмжээгээр ширүүн бороо орсны улмаас хөрс, барилга байшин нурснаар иргэд амиа алдаж байгаа юм байна. Одоогоор тус улсын онцгой байдлын албаныхан эрсдэлтэй газар амьдарч байгаа иргэдийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авч эхэлжээ. Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Росарио Муриллогийн мэдээлснээр эрх баригчид үер, хөрсний нурангид амьдарч буй бүх өрхийг нүүлгэн шилжүүлэх тушаал гаргасан гэлээ. Есдүгээр сараас хойш орсон ширүүн бороонд тус улсын 30 мянга гаруй хүн ямар нэгэн байдлаар хохирол амсжээ. Мөн хөрш зэргэлдээ орших Эл Салвадор, Гондурас, Гуатемалагийн иргэд ч энэхүү байгалин гамшигтай нүүр тулж байгаа юм.
Д.Идэр

























































