Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын Сеоннам дүүрэгт болсон тоглолтын үеэр агааржуулалтын хөндий нурж 16 хүн амиа алджээ. Тэдгээрээс гадна 11 хүн гэмтэж бэртсэний гурав нь тун хүнд байдалд байгаа аж. Тус улсын Ерөнхий сайд хэрэг явдалд холбогдуулан эмгэнэл илэрхийлсэн байна. Солонгосын оддын хамтарсан тоглолтыг үзэхээр 700 гаруй хүн цугларсан байсан хэмээн албаны эх сурвалжууд мэдээлсэн байна.
Цагдаагийн газрыхан тоглолтыг зохион байгуулагчдаас эхлээд үзэж явсан 15 хүнээс байцаалт авсан байна. Харин байцаалтын дараа тоглолтыг зохион байгуулагчдын нэг ойролцоох 10 давхар барилгаас үсэрч амиа хорложээ.
Ослын аюулгүй байдлын стандартыг мөрдөөгүйн улмаас гарсан хэмээн урьдчилан дүгнэж байгаа юм.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард Өмнөд Солонгосын усан онгоц осолдсоноор 300 гаруй хүн амиа алдаж үндэстэй даяар гашуудсан билээ.
Д.Идэр


























































Сэтгэгдэл (1)