Италийн Баруун жигүүрийн Форза Нуова намын бодлогыг эсэргүүцсэн олон зуун хүн Бологна хотын гудамжинд жагсчээ. Тэд “Бологна хотыг чөлөөлж, фашизмын эсрэг тэмцэе” гэсэн уриа лоозон барьж, тайван замаар эсэргүүцлээ илэрхийлж байв. Гэвч жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарч, дөрвөн хүн шархдаж, эмнэлэгт хүргэгджээ. Жагсагчид цагдаа нар болон Форза Нуова намын дэмжигчид рүү өндөг, лонх шидсэн тул хариуд нь нулимс асгаруулах хий, утаат бөмбөг цацсан ажээ.
Форза Нуова нь ижил хүйстнүүдийн гэрлэлт, хууль бус цагаачдыг эсэргүүцдэг Италийн баруун жигүүрийн улс төрийн хүчин юм. Өнгөрсөн тавдугаар сард тус намын гишүүд Исламын шашинтнуудыг усан санд сэлүүлэхгүй байхыг уриалж, тэмцэл өрнүүлжээ. Италичуудын эрх ашгийг нэгдүгээрт тавихыг уриалсан энэхүү хөдөлгөөнд намын 250 орчим дэмжигч оролцсон байна.