Тянь-Ань Миний талбайд эхэлсэн 34 дэхь удаагийн Бээжингийн марафонд оролцсон тамирчид агаарын бохирдлоос хамгаалах зорилгоор амны хаалттай гүйжээ. Зохион байгуулагчид тэмцээнд оролцогчдод биеэ арчихад нь зориулж 140 мянган ширхэг нойтон хөвөн бэлджээ. Бээжин дэх АНУ-ын Элчин сайдын яамнаас мэдээлж буйгаар өчигдөр агаарын бохирдлын индекс 344-д хүрсэн байна. Харин ДЭМБ-аас тогтоосон стандартаар агаарын бохирдлын хэмжээ шоо метр тутамд дунджаар 25 микрограммаас давах ёсгүй аж. Агаарын чанар ийм муу байсан учир тамирчдын зарим нь замын дундаасаа буцжээ.
Энэ удаагийн марафонд оролцсон 30 мянган тамирчин 42 км зайд өрсөлдсөн байна. Тэмцээнд оролцсон 54 орноос багийн дүнгээр Этиоп тэргүүлжээ.
Энэ удаагийн марафонд оролцсон 30 мянган тамирчин 42 км зайд өрсөлдсөн байна. Тэмцээнд оролцсон 54 орноос багийн дүнгээр Этиоп тэргүүлжээ.






























































