Хоёр Солонгосын хилийн орчимд 10 минутын турш харилцан их буугаар галлаж, зөрчил хурцадсан талаар эх сурвалжууд мэдээлэв. Буудалцааны үеэр азаар нэг ч хүн гэмтэж бэртээгүй байна. Пхеньяныг эсэргүүцсэн ухуулга хуудсыг агаарын бөмбөлгөөр дамжуулан Хойд Солонгосын хилээр илгээсний дараа буудалцаан эхэлжээ. Хойд Солонгосчууд цэргүүдээ хилийн зурвас руу илгээж, түрүүлж гал нээсэн гэнэ. Өнгөрсөн долоо хоногт Хоёр Солонгос анх удаа цэргийн хэлэлцээр эхлүүлсэн боловч тохиролцоонд хүрч чадаагүй байна.
Сэтгэгдэл (1)