Ерөнхий сайд Шинзо Абегийн багт ажиллаж байгаа Худалдаа, Үйлдвэрийн сайд Юко Обучи санхүүгийн дуулианаас болж оцрох өргөдлөө өгчээ. Түүнийг намынхаа дэмжигчдийн хандивласан мөнгөөр шинэ загварын бараа худалдан авч, улс төртэй огт холбоогүй зүйлд зарцуулсан гэж буруутгав. Тэрээр 2009-2011 оны хооронд 43 сая иений (400,000 доллар орчим) хөрөнгийг тодорхой арга хэмжээнүүдэд зарцуулж байсан ба харин 2012 оны арга хэмжээнийх нь санхүүгийн баримт байхгүй байгаа гэж NHK мэдээлжээ. Мөн уг сангийн мөнгөөр 2012 онд түүний эгч болон хүргэн ахынх нь компаниас 3.8 сая иений бараа худалдаж авсан тухай дурджээ.Хоёр сар орчмын өмнө Абе сайд нарын танхимаа шинэчлэхдээ эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх үүднээс таван эмэгтэй сайд оруулаад байсны нэг нь Юко Обучи байлаа. Түүнийг Японы анхны эмэгтэй ерөнхий сайд болох боломжтой хүн гэж Япончууд үздэг юм.



























































Сэтгэгдэл (1)