Нигерийн хэт даврагч “Боко Харам” бүлэглэлийн тэргүүн Абубакар Шекау Засгийн газартайгаа тохиролцсоны эцэст Борно мужаас хулгайлсан 276 охиныг суллахаар болсон юм. Хэлэлцээрийн дагуу эхний ээлжинд 24 охиныг сулласан тухай “www.dailymail.co.uk” мэдээлэв.
Зургаан сарын турш гэрээсээ хол, хэт даврагчдын гарт байсан охидыг эмнэлэгт хэвтүүлэхээр болсон байна. Суллагдсан 24 охины 12 нь 11-13 насны охид бол үлдсэн нь 15-аас дээш насных байжээ. Засгийн газраас мэдээлсэнээр “Хэт даврагчид ирэх сарын 21 гэхэд бүх охидыг чөлөөлнө” гэсэн байна.