19 настай Рори Киркман нь Английн баруун хэсэгт орших Бристол их сургуулийн сэтгэл судлал, криминалистикийн ангид суралцдаг. Математикийн шалгалтандаа хоёр удаа бүдэрсэн Рори сэтгэлээр унаад байжээ. Ингээд найзынхаа зөвлөснөөр өгзгөн дээрээ томъёо шивүүлж, аз авчирна гэдэгт итгэсэн аж. “Хүмүүсийн нүднээс далд газраа шивээс хийлгэхэд маш их өвдсөн” гэж Рори ярьсан байна.































































