Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун Өмнөд Солонгосын Инчон хотноо зохион байгууллагдсан Азийн спортын XYII наадмаас алтан медаль хүртсэн тамирчиддаа нэг өрөө байр бэлэглэжээ. Мөн мөнгө, хүрэл медаль болон тусгай байрт шалгарсан тамирчдад урамшуулал олгосон байна. Хойд Солонгосын үндэсний шигшээ багийг амжилттай дасгалжуулж, медаль хүртэхэд гавъяа байгуулсан гурван дасгалжуулагчийг “Хүндэт одон”-гоор шагнасан гэж “Yonhapnews.co.kr” мэдээллээ. Тус улсын тамирчид Инчоны наадмаас 36 медаль хүртсэний 11 нь алт байж, багийн дүнгээр долдугаарт орсон юм.

































































Сэтгэгдэл (3)