Францын газрын тосны “Total” компанийн гүйцэтгэх захирал Кристоф де Маргери онгоцны ослоор нас баржээ. Москвагийн нисэх буудлын хэвлэлийн төлөөлөгч Елена Крылова "Өнөө шөнө нэг онгоц цас цэвэрлэх машиныг мөргөж осолдсон. Нисэх багийн гурван гишүүн болон нэг зорчигч нас барсан нь Маргери мөн” гэжээ. Оросын шуурхай байдлын алба Москвагийн цагаар 20:00-д Falcon-50 онгоц агаарын замд орж ирсэн гэж мэдээлэв. Маргери нь “Total” хэмээх Европын гурав дахь том газрын тосны компанийн захирлаар 2007 оноос хойш ажиллаж байсан юм. “Том сахалт” хочтой тэрээр газрын тосны салбартаа нэр хүндтэй нэгэн байжээ.

























































