Баруун Африкийн Эбола вирус эдийн засгийг сүйрүүлээд зогсохгүй нэгэн үеийн залуусыг хөнөөж, хүн амын бодлогод нөлөөлж байгаа тул олон улсын зүгээс онцгой анхаарал шаардаж байна гэж Либерийн ерөнхийлөгч Эллен Жонсон Сирлеф мэдэгджээ. Тэрээр мөн улс үндэстэн бүр эмнэлгийн тусламжийн ажилтнуудаа илгээж, чадах бүхнээ хийхийг сануулсан байна. Эбола вирус 1989-2003 оны иргэний дайны дараа дөнгөж сэргэж байсан Либери улсын хөгжилд ноцтой аюул учруулжээ. Вирусаар ихэвчлэн залуу хүмүүс өвчилж, олон мянган хүүхэд өнчирч хоцорсон ажээ. Тиймээс хил хязгааргүйгээр “довтолж” буй Эбола вирусын эсрэг тэмцэх нь дэлхийн хүн амын үүрэг гэж Сирлеф онцлов. Тэрээр эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэж, Нобелийн шагнал хүртсэн нэгэн юм. 

























































Сэтгэгдэл (2)