Олон нийтийн цэцэрлэгт хүрээлэнд тахиаг хүчирхийлж хөнөөсөн гэмт хэрэгтэнд АНУ-ын Индиана мужийн шүүхээс дөрвөн жилийн ял оноожээ. 42 настай Майкл С.Бессигано нь энэ сарын зургааны өдөр Ловелл паркт хүний ёсноос гаж гэмт хэргийг үйлдсэн байна. Тэрээр паркт тахиаг хүчирхийлж, алсан нь нууц камерт бичигдсэн байжээ. Түүнийг хэрэг явдал болсноос хойш дөрөв хоногийн дараа буюу баасан гарагт Лэйк хотын гэрээс нь баривчилжээ. Майкл С.Бессагинод ял оноохдоо амьтантай санаатайгаар зүй бус харьцаж, хүний ёсыг зөрчсөн, паркын өмчийн тахиаг санаатайгаар хөнөөсөн хэмээн буруутган дээрх ялыг оноосон байна.
Энэхүү хэрэг явдлын дараа Индиани мужийн эрх баригчид амьтныг бэлгийн дур хүслээ хангах хэрэгсэл болгон ашиглахын эсрэг хууль батлах эсэх тухай яригдаж байна.

























































