
Европын холбооны Гадаад хэргийн зөвлөл Оросын эсрэг хориг арга хэмжээнүүдээ хөнгөвчлөхгүй гэсэн шийдвэр гаргажээ. Украины зүүн өмнөд бүс нутгийн зөрчил даамжирч, гал зогсоох гэрээ “хэврэг” байгаа тул хоригоо цуцлахгүйгээр шийдвэрлэсэн гэж ЕХ-ны гадаад бодлогын дарга Кэтрин Эштон ярьсан байна. Мөн Украины Донецк, Луханск дахь хурцадмал байдлыг намжаах алхмуудыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, амлалтандаа хүрнэ гэдгээ илэрхийлэв. Европын холбоо, АНУ Украины зөрчлийг Москвагийн удирдагчид өдөөж, салан тусгаарлагчдыг дэмжиж байгаа гэж үздэг юм.

























































