Заан, гахайны эрлийз гэмээр энэ торой Хятадын нэгэн фермд төржээ. Энэ хачин жигтэй амьтны гадаад төрх “South Park” хүүхэлдэйн киноны баатрынхтай төстэй ажээ. Торойны хошуу заан шиг боловч гахайн махан бүтээгдэхүүнээрээ алдартай Хятадын зүүн хойд хэсэгт заан байдаггүй. Харамсалтай нь торой амгүй төрсөн учир хоёр цагийн дараа үхжээ. Харин фермерийн эзэд амьтныг хөлдөөн хадгалаж, орон нутгийн эрдэмтдэд танилцуулсан байна.