Болгарын иргэн Дарек Фидыка 2010 онд хутгалуулсанаас болоод цээжнээс доошх хэсэг нь мэдээгүй болсон юм. Польш, Британийн эрдэмтдийн баг 40 жил хүлээсэн судалгааныхаа дүнг Дарекыг эмчилж, мэдэрлээ. Лондон коллежийн неврологийн хүрээлэнгийн профессор Жеофф Рэйсмэн судалгааг удирдаж, өвчтний хамарнаас “ensheathing” хэмээх үнэрлэх үүрэгтэй эсийг эмчилгээнд ашиглажээ.
Эхний хагалгаар энэ эсийг хамарнаас нь авч, лабораторит ургуулсан байна. Хоёр долоо хоногийн дараа түүнийгээ сээр нурууны холбоосонд шилжүүлэн суулгаж, хутгалуулах үед тасарсан эдийг нь орлуулжээ. Эрдэмтэд 500 мянган эстэй ажиллахын тулд тусгай материал ашигласан гэнэ. Мөн өвчтний шагайнаас мэдрэлийн эдийг нь авч сээр нурууны холбоосонд үүссэн 8 мм зайг нөхжээ. Тасарсан судас, шөрмөсийг буцаан холбоход мэдрэлийн эдийг ашигладаг байна.