“NBC News” сувгийн зурагчлаач Ашока Мукпо Либери улсад эрүүл мэндийн сурвалжлага бэлтгэж байгаад Эбола тусан Небраска мужийн эмнэлэгт эмчлүүлж байжээ. Хоёр долоо хоног эмнэлэгт хэвтсэн түүнийг эмч нар бүрэн эдгээж, гэрт нь буцаажээ. Мөн Эбола вирусаар өвчилсөн хоёр Америк сувилагчийн биеийн байдал сайжирч байгаа гэнэ. Эбола вирусаас амь үлдсэн хүмүүсийн цусны ийлдэс буюу эсрэг биетийг өгсний ачаар өвчтнүүд эдгэрч байна. Тэднээс сорил авч үзэхэд биен дэхь вирус алга болжээ. Америкийн эрх баригчид вирусаас урьдчилсан сэргийлэх арга хэмжээ авч, Баруун Африкаас ирж буй зорчигчдыг тусгаарлан, хяналт шинжилгээнд хамруулж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Канадад үйлдвэрлэсэн вакциныг Африкт туршиж эхэллээ.






















































