АНУ-ын Пеннсилвания мужийн нэгэн ээж зургаан настай охиноо 12 хүртэл тоолж чадсангүй хэмээн харгисаар хүчирхийлсэн хэрэгт буруутгагдаж байна. Конвэй хотын 25 настай иргэн Бриттани Рук охиныхоо үсийг зулгааж, наймдугаар сарын 31-нд авсан толгойн гэмтлийг нь сэдрээжээ. Рук охиныхоо анхаарлыг төвлөрүүлэхийн тулд үснээс нь татсан хэмээн мэдэгдэж байгаа бол эмч болон цагдаа нар хүчтэй зулгаасан гэх баримтуудыг дэлгэж байгаа юм. Тус хотын Цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч Майк Приологийн мэдээлснээр охины хуйхны зарим хэсэг нь гавлын яснаасаа салсан байна. Хуйх нь гавлын яснаас салсны улмаас хооронд нь үүссэн зайд цус хуралдаж, хуралдсан цуснаас нүдрүү нь орж улаан хүрэн өнгөтэй болсон байжээ.
Бяцхан охин арван хуруутай учраас 10 хүртэл тоолж чадсан, цаашаагаа тоолж чадаагүй болохоор ээж нь үсээс нь зулгаасан хэмээн цагдаа нарт ярьжээ.
Рукыг хүүхдийн амь насанд заналхийлсэн, ноцтой хүчирхийлсэн хэргээр энэ долоо хоногт шүүх аж.
Д.Идэр























































Сэтгэгдэл (1)